• Та хүмүүст таалагдахыг хүсдэг бол тэднийг үнэн сэтгэлээсээ сонирхогтун, гэсэн анхны зарчмыг баримтална уу.
• Ингээд та хүмүүст таалагдахыг хүссэн бол *Инээмсэглэцгээ* гэсэн хоёр дахь зарчмыг мөрдлөг болгоно уу.
• Хүмүүсийн сэтгэл татах хамгийн энгийн арга бол тэдний нэрийг тогтоон, хүндлэл хүлээвэл зохих хүн гэдгийг нь өөрт нь мэдрүүлэх явдал гэдгийг Франзлин Рузвельт ойлгодог байв.
• Мартана гэдэг нь өөрөө мартагдана гэсэн үг.
• Биеэ аятай авч явах нь өчүүхэн зүйлээс эхэлдэг. Хэрэв та хүмүүст таалагдахыг хүсвэл гурав дахь зарчмыг бүү март. *хүний нэр түүний мэддэг бүх үгсийн дотороос хамгийн танил, дотно байдаг*.
• Анхаарал шиг найрсаг зүйл хаа байхав дээ. Анхааралтай сонсоод ямагт дэмжиж, сайшааж бай.
• Ажил хэргийн үр дүнтэй ярианы нууц юунд байна вэ? *ямар ч нууц энд байхгүй. Зөвхөн ярьж байгаа хүнд онцгой анхааралтай хандах нь бүхнээс чухал. Анхаарал шиг ярилцагч хүнийг хөхүүлэх зүйл үгүй*.
• Хамгийн шамдангүй шүүмжлэгч ч тэсвэртэй, чимээгүй сонсож байгаа хүний дэргэд зөөлөрдөг.
• Хэрэв та хүмүүст таалагдахыг хүсвэл *хүмүүсийн яриаг анхааралтай сонсож, өөрсдийнхөө талаар ярихад нь урам хайрлаарай* гэсэн дөрөв дэх мөрдлөгийг санах хэрэгтэй.
• Хүний зүрх сэтгэлийг татах ганц зөв зам бол түүний хамгаас илүү үнэлдэг зүйлийн тухай ярих явдал юм.
• Ярьж байгаа хүнийхээ үнэ хүндтэйг ухамсарлан буйгаа цаг ямагт итгүүлэгтүн.
• Хүний мөн чанарын угт орших гүнзгий эрмэлзэл бол үнэ хүндтэй байх их хүслэн мөн.
• Бусад хүн таны төлөө хийгээсэй гэж хүссэн тэр бүгдийг бусдын төлөө хийгтун.
• Төвөг учруулсанд уучилна уу, та сайхан сэтгэлтэй хүн юм аа, та дургүйцэхгүй биз дээ, их баярлалаа зэрэг үг нь бидний нэг хэвийн амьдралыг чимэглэхийн зэрэгцээ сайн хүмүүсийн шинж тэмдэг болдог.
• Тэр нэг удаа 23 эмэгтэйн зүрх сэтгэл, хадгаламжийн дэвтрийг нь эзэмдсэн олон эхнэртэй нэгэн эрийн ярилцлагыг шоронд авсан гэдгийг ташрамд тэмдэглэх хэрэгтэй. Ямар арга хэрэглэн ийм үр дүнд хүрсэн тухай нь асуухад нь нөгөөх эр хариулахдаа: *ядаж цөхөх юмгүй. Эмэгтэй хүнтэй өөрийнх нь тухай ярих хэрэгтэй * гэж хариулжээ.
• Өөрийнхөө чухал хийгээд хэрэгтэйг мэдрэх нь хэнд ч таатай билээ. Хэн ч худал хуурмаг, хоосон магтаалд дургүй.
• Эрчүүлийн хувьд хүүхнүүдийн бие галбир, хувцас хунарыг шагшиж магтаж байх нь илүүдэхгүй. Хүүхнүүд хувцсандаа их анхаарал тавьдгийг эрчүүдийн олонх нь анзаардаггүй юм.
• Төрсөн өдөр тэмдэглэлт үйл явдалд эмэгтэйчүүд их учир холбогдолтой ханддаг нь тэдний тайлагдашгүй нууцын нэг юм.
• Роберт Браунинг эхнэртээ цаг үргэлж анхаарал халамж тавьж харилцан бие биенээ хайрлах явдлыг хөгжүүлж чадсанаар америкийн хамгийн аз жаргалтай өрхийн тэргүүн болсон юм. Түүний эхнэр *би чинь үнэхээр дурлалын тэнгэр гэгч нь биш байгаа даа* хэмээн өөрөөсөө заримдаа асуумаар байдаг юм. Гэж эгчдээ бичсэн захидалдаа дурджээ.
• Та хүмүүсийг сонирхдоггүй бол тэд яагаад таныг сонирхох ёстой юм бэ? Хэрэв бид зөвхөн өөрсдийгөө л сонирхуулахыг эрмэлзвэл хэзээ ч жинхэнэ найз нөхөдтэй болохгүй. Жинхэнэ найз нөхдийг ийм аргаар олдоггүй юм аа.
• Бусад хүмүүсийн хувь заяаг үл сонирхсон хүн амьдралдаа ихээхэн бэрхшээл туулдаг бөгөөд бусдад багагүй хор хүргэдэг юм. Ийм хүмүүсээс болж зовлон учирдаг.
• Анд нөхөдтэй байхын тулд амиа бодох биш, бусдын төлөө санаа тавих хэрэгтэй болно. Үүнд цаг хугацаа, хүчин чармайлт шаардагдана.
• Би найз нөхдийнхөө төрсөн өдрийг мэдэх зорилго тавьсан юм. Төрсөн өдөр нь найздаа захиа юм уу цахилгаан явуулна. Олон тохиолдолд би энэ тухай санаж байгаа цорын ганц хүн болж хувирна. Хэрэв бид найз нөхөдтэй байхыг хүсэцгээж байгаа юм бол хүмүүст үнэн сэтгэлээсээ эелдэг хандаж сурцгаая.
• Олон жил би өдөртөө болсон уулзалтуудын талаар тэмдэглэл хөтөлж ирсэн юм. Миний гэр бүлийнхэн бямба гаригийн орой намайг огт үймүүлдэггүй. Энэ цагийг өөрийгөө эргэж хянах, зан байдал, үйлдлээ эргэн харж, үнэлж цэгнэхэд зориулдгийг минь мэдэх учраас үлдэж, уулзалтын тэмдэглэлээ нээж долоо хоногт болсон бүхий л уулзалт яриа, хурал зөвлөгөөнийг эргэж тунгаан боддог. Ингэхдээ ямар алдаа би энэ долоо хоногт гаргав. Юуг би зөв хийв, юуг илүү зөв, илүү сайн хийж чадах байв гэж өөрөөсөө асуудаг. Ингэснээр би ямар сургамж авдаг вэ? Миний зан байдлын болоод үйлдлийн энэхүү долоо хоног тутмын үзлэг ихэвчлэн намайг ихэд гуньж гутрахад хүргэдэг. Цөөнгүй тохиолдолд би өөрийнхөө гаргасан бүдүүлэг алдааг гайхдаг байв. Мэдээжийн хэрэг он жил улирах хэрээр энэхүү бүдүүлэг алдааг гаргах минь улам бүр цөөрдөг.
• Нью иоркийн харилцуур утасны нэгдлийн залгагч хүүхнүүд дууныхаа аялгыг зориуд сургуулилдаг. Таны ярих утасны дугаар хэд вэ? Гэсэн асуулт нь *өглөөний мэнд хүргэе. Танд тус болохдоо би их баяртай байна* гэсэн утгатай байхаар тийм аястай хэлэгдэх ёстой. Утас авахдаа энэ тухай ямагт санаж байгаарай.
• Үйлдэл бол үгнээс илүү нөлөөтэй байдаг. Инээмсэглэл нь *та надад таалагдаж байна. Та надад аз жаргал авчирлаа. Би таныг харах дуртай байна* гэж хэлдэг билээ. Хуурамч инээмсэглэл бий лдээ. Гэвч тийм инээмчэглэлд хэн ч хууртахгүй. Албадсан инээмсэглэл зөвхөн гомдол төрүүлнэ. Би жинхэнэ инээмсэглэлийн тухай, таны сэтгэлд гэгээ татуулах үнэн сэтгэлийн сайн санааны инээмсэглэлийн тухай өгүүлнэм.
• Хүн бүр л аз жаргалд тэмүүлдэг. Гэвч энэ аз жаргалыг олох найдвартай ганц л арга бий. Энэ нь өөрийнхөө санаа бодлыг хянах явдал юм. Аз жаргал гаднын нөхцөлөөс шалтгаалахгүй. Тэрээр таны сэтгэл санааны байдлаас хамаарах агаад таны аз жаргал, аль эсвэл азгүй явдал танд байгаа болон таны эрхэлж байгаа зүйлээр бус харин та аливаа хүчин зүйлийг хэрхэн үнэлж байгаагаар тодорхойлогдоно. Жишээ нь: хоёр хүн ижил ажил хийж, адил хэмжээний мөнгө авч, нийгэмд нэг байр суурь эзэлж байвч тэдний нэг нь өөрийгөө аз жаргалгүйд нөгөө нь аз жаргалтайд тооцох болно. Яагаад? Яагаад гэвэл тэд аз жаргалын тухай адил бус ойлголттой.
• Та гудамжинд гарахдаа толгойгоо өргөж, цээж дүүрэн амьсгалагтун. Найз нөхдөө инээмсэглэн угтаж, хөөр болон гар барих хэрэгтэй. Ойлгохгүй болов уу гэж санаа үл зов, өөртөө муу хүмүүсийн тухай бүү бод.юу хийхийг бүсэж байгаагаа хатуу ойлгож, зорилгодоо хүрэхийг эрмэлз. Санаж явбал бүтнэ гэгчээр хүссэн зүйлээ ямагт бодох аваас нэг л өдөр түүнээ биелүүлэх сайхан боломж гарна. Авьястай, шударга ажилсаг хүний дүрийг төсөөлж эгнэгт санаж явбаас аажимдаа тийм хүн болоход нэн их тус болно. Бодол юу юунаас чухал. Зоримог, шулуухан, хөгжөөнтэй зан чанарыг эрхэмлэ. Хүссэний дүнд л аливаа зүйл бүтдэг бөгөөд чин сэтгэлийн гуйлт болгон гүйцэлддэг билээ. Зүрх сэтгэл маань тэмүүлж буй тэр зүйлтэй бид адилхан болцгоохыг хичээдэг. Толгойгоо өргөж, эрүүгээ эгцэлж сэргэлэн цовоо байхыг хичээцгээ. Бидний хэн маань ч бурхан байх боломжтой билээ.
• Олонх хүмүүс анхааралтай сонсож чаддаггүй учраас аятай сэтгэгдэл төрүүлж чаддаггүй тухай хэлсэн байдаг. Тэд өөрийнхөө хэлэх ёстой зүйлийг бодоод өөрт нь ярьж байгаа зүйлийг огт сонсдоггүй. Нэрд гарсан олон хүн сайн ярьдаг хүнээс анхааралтай сонсдог хүнийг илүүд үздэг тухайгаа надад ярьцгаасан. Гэвч хүмүүст сонсох чадвар бусад чадвараас ховор тохиолддог бололтой.
• Дуртайяа хариулна байх гэж бодсон асуултыг л бусдаас асуух хэрэгтэй. Тэр ололт амжилтынхаа талаар ярих юм бол та түүнд нь урам хайрлаарай. Таны ярилцаж байгаа хүн танаас 100 дахин илүү өөрийнхөө ажил хэргийг сонирхож байгаа гэдгийг санагтун.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment