Latest Post

Success shu

Written By buzz lightyear on Sunday, May 13, 2012 | 2:20 AM

ene bol successiin tuhai turshiltiin medeelel

Love shu

Ene bol love-iin tuhai turshiltiin medeelel

Entertaiment

ene bol entertaimentiin tuhai test medeelel shu.

technology shuu

ene bol technology-giin tuhai turshiltiin medeelel shu.

Lesson shuu

ene bol lessonii turshiltiin medeelel shuu. lesson lesson lesson

Business

Энэ бол Бизнесийн туршилтын мэдээлэл. Бизнес, Бизнес, Бизнес, Бизнес, Бизнес, Бизнес, Бизнес, Бизнес, Бизнес, Бизнес, Бизнес, Бизнес, Бизнес.

Dale Carnegue

• Та хүмүүст таалагдахыг хүсдэг бол тэднийг үнэн сэтгэлээсээ сонирхогтун, гэсэн анхны зарчмыг баримтална уу.
• Ингээд та хүмүүст таалагдахыг хүссэн бол *Инээмсэглэцгээ* гэсэн хоёр дахь зарчмыг мөрдлөг болгоно уу.
• Хүмүүсийн сэтгэл татах хамгийн энгийн арга бол тэдний нэрийг тогтоон, хүндлэл хүлээвэл зохих хүн гэдгийг нь өөрт нь мэдрүүлэх явдал гэдгийг Франзлин Рузвельт ойлгодог байв.
• Мартана гэдэг нь өөрөө мартагдана гэсэн үг.
• Биеэ аятай авч явах нь өчүүхэн зүйлээс эхэлдэг. Хэрэв та хүмүүст таалагдахыг хүсвэл гурав дахь зарчмыг бүү март. *хүний нэр түүний мэддэг бүх үгсийн дотороос хамгийн танил, дотно байдаг*.
• Анхаарал шиг найрсаг зүйл хаа байхав дээ. Анхааралтай сонсоод ямагт дэмжиж, сайшааж бай.
• Ажил хэргийн үр дүнтэй ярианы нууц юунд байна вэ? *ямар ч нууц энд байхгүй. Зөвхөн ярьж байгаа хүнд онцгой анхааралтай хандах нь бүхнээс чухал. Анхаарал шиг ярилцагч хүнийг хөхүүлэх зүйл үгүй*.
• Хамгийн шамдангүй шүүмжлэгч ч тэсвэртэй, чимээгүй сонсож байгаа хүний дэргэд зөөлөрдөг.
• Хэрэв та хүмүүст таалагдахыг хүсвэл *хүмүүсийн яриаг анхааралтай сонсож, өөрсдийнхөө талаар ярихад нь урам хайрлаарай* гэсэн дөрөв дэх мөрдлөгийг санах хэрэгтэй.
• Хүний зүрх сэтгэлийг татах ганц зөв зам бол түүний хамгаас илүү үнэлдэг зүйлийн тухай ярих явдал юм.
• Ярьж байгаа хүнийхээ үнэ хүндтэйг ухамсарлан буйгаа цаг ямагт итгүүлэгтүн.
• Хүний мөн чанарын угт орших гүнзгий эрмэлзэл бол үнэ хүндтэй байх их хүслэн мөн.
• Бусад хүн таны төлөө хийгээсэй гэж хүссэн тэр бүгдийг бусдын төлөө хийгтун.
• Төвөг учруулсанд уучилна уу, та сайхан сэтгэлтэй хүн юм аа, та дургүйцэхгүй биз дээ, их баярлалаа зэрэг үг нь бидний нэг хэвийн амьдралыг чимэглэхийн зэрэгцээ сайн хүмүүсийн шинж тэмдэг болдог.
• Тэр нэг удаа 23 эмэгтэйн зүрх сэтгэл, хадгаламжийн дэвтрийг нь эзэмдсэн олон эхнэртэй нэгэн эрийн ярилцлагыг шоронд авсан гэдгийг ташрамд тэмдэглэх хэрэгтэй. Ямар арга хэрэглэн ийм үр дүнд хүрсэн тухай нь асуухад нь нөгөөх эр хариулахдаа: *ядаж цөхөх юмгүй. Эмэгтэй хүнтэй өөрийнх нь тухай ярих хэрэгтэй * гэж хариулжээ.
• Өөрийнхөө чухал хийгээд хэрэгтэйг мэдрэх нь хэнд ч таатай билээ. Хэн ч худал хуурмаг, хоосон магтаалд дургүй.
• Эрчүүлийн хувьд хүүхнүүдийн бие галбир, хувцас хунарыг шагшиж магтаж байх нь илүүдэхгүй. Хүүхнүүд хувцсандаа их анхаарал тавьдгийг эрчүүдийн олонх нь анзаардаггүй юм.
• Төрсөн өдөр тэмдэглэлт үйл явдалд эмэгтэйчүүд их учир холбогдолтой ханддаг нь тэдний тайлагдашгүй нууцын нэг юм.
• Роберт Браунинг эхнэртээ цаг үргэлж анхаарал халамж тавьж харилцан бие биенээ хайрлах явдлыг хөгжүүлж чадсанаар америкийн хамгийн аз жаргалтай өрхийн тэргүүн болсон юм. Түүний эхнэр *би чинь үнэхээр дурлалын тэнгэр гэгч нь биш байгаа даа* хэмээн өөрөөсөө заримдаа асуумаар байдаг юм. Гэж эгчдээ бичсэн захидалдаа дурджээ.
• Та хүмүүсийг сонирхдоггүй бол тэд яагаад таныг сонирхох ёстой юм бэ? Хэрэв бид зөвхөн өөрсдийгөө л сонирхуулахыг эрмэлзвэл хэзээ ч жинхэнэ найз нөхөдтэй болохгүй. Жинхэнэ найз нөхдийг ийм аргаар олдоггүй юм аа.
• Бусад хүмүүсийн хувь заяаг үл сонирхсон хүн амьдралдаа ихээхэн бэрхшээл туулдаг бөгөөд бусдад багагүй хор хүргэдэг юм. Ийм хүмүүсээс болж зовлон учирдаг.
• Анд нөхөдтэй байхын тулд амиа бодох биш, бусдын төлөө санаа тавих хэрэгтэй болно. Үүнд цаг хугацаа, хүчин чармайлт шаардагдана.
• Би найз нөхдийнхөө төрсөн өдрийг мэдэх зорилго тавьсан юм. Төрсөн өдөр нь найздаа захиа юм уу цахилгаан явуулна. Олон тохиолдолд би энэ тухай санаж байгаа цорын ганц хүн болж хувирна. Хэрэв бид найз нөхөдтэй байхыг хүсэцгээж байгаа юм бол хүмүүст үнэн сэтгэлээсээ эелдэг хандаж сурцгаая.
• Олон жил би өдөртөө болсон уулзалтуудын талаар тэмдэглэл хөтөлж ирсэн юм. Миний гэр бүлийнхэн бямба гаригийн орой намайг огт үймүүлдэггүй. Энэ цагийг өөрийгөө эргэж хянах, зан байдал, үйлдлээ эргэн харж, үнэлж цэгнэхэд зориулдгийг минь мэдэх учраас үлдэж, уулзалтын тэмдэглэлээ нээж долоо хоногт болсон бүхий л уулзалт яриа, хурал зөвлөгөөнийг эргэж тунгаан боддог. Ингэхдээ ямар алдаа би энэ долоо хоногт гаргав. Юуг би зөв хийв, юуг илүү зөв, илүү сайн хийж чадах байв гэж өөрөөсөө асуудаг. Ингэснээр би ямар сургамж авдаг вэ? Миний зан байдлын болоод үйлдлийн энэхүү долоо хоног тутмын үзлэг ихэвчлэн намайг ихэд гуньж гутрахад хүргэдэг. Цөөнгүй тохиолдолд би өөрийнхөө гаргасан бүдүүлэг алдааг гайхдаг байв. Мэдээжийн хэрэг он жил улирах хэрээр энэхүү бүдүүлэг алдааг гаргах минь улам бүр цөөрдөг.
• Нью иоркийн харилцуур утасны нэгдлийн залгагч хүүхнүүд дууныхаа аялгыг зориуд сургуулилдаг. Таны ярих утасны дугаар хэд вэ? Гэсэн асуулт нь *өглөөний мэнд хүргэе. Танд тус болохдоо би их баяртай байна* гэсэн утгатай байхаар тийм аястай хэлэгдэх ёстой. Утас авахдаа энэ тухай ямагт санаж байгаарай.
• Үйлдэл бол үгнээс илүү нөлөөтэй байдаг. Инээмсэглэл нь *та надад таалагдаж байна. Та надад аз жаргал авчирлаа. Би таныг харах дуртай байна* гэж хэлдэг билээ. Хуурамч инээмсэглэл бий лдээ. Гэвч тийм инээмчэглэлд хэн ч хууртахгүй. Албадсан инээмсэглэл зөвхөн гомдол төрүүлнэ. Би жинхэнэ инээмсэглэлийн тухай, таны сэтгэлд гэгээ татуулах үнэн сэтгэлийн сайн санааны инээмсэглэлийн тухай өгүүлнэм.
• Хүн бүр л аз жаргалд тэмүүлдэг. Гэвч энэ аз жаргалыг олох найдвартай ганц л арга бий. Энэ нь өөрийнхөө санаа бодлыг хянах явдал юм. Аз жаргал гаднын нөхцөлөөс шалтгаалахгүй. Тэрээр таны сэтгэл санааны байдлаас хамаарах агаад таны аз жаргал, аль эсвэл азгүй явдал танд байгаа болон таны эрхэлж байгаа зүйлээр бус харин та аливаа хүчин зүйлийг хэрхэн үнэлж байгаагаар тодорхойлогдоно. Жишээ нь: хоёр хүн ижил ажил хийж, адил хэмжээний мөнгө авч, нийгэмд нэг байр суурь эзэлж байвч тэдний нэг нь өөрийгөө аз жаргалгүйд нөгөө нь аз жаргалтайд тооцох болно. Яагаад? Яагаад гэвэл тэд аз жаргалын тухай адил бус ойлголттой.
• Та гудамжинд гарахдаа толгойгоо өргөж, цээж дүүрэн амьсгалагтун. Найз нөхдөө инээмсэглэн угтаж, хөөр болон гар барих хэрэгтэй. Ойлгохгүй болов уу гэж санаа үл зов, өөртөө муу хүмүүсийн тухай бүү бод.юу хийхийг бүсэж байгаагаа хатуу ойлгож, зорилгодоо хүрэхийг эрмэлз. Санаж явбал бүтнэ гэгчээр хүссэн зүйлээ ямагт бодох аваас нэг л өдөр түүнээ биелүүлэх сайхан боломж гарна. Авьястай, шударга ажилсаг хүний дүрийг төсөөлж эгнэгт санаж явбаас аажимдаа тийм хүн болоход нэн их тус болно. Бодол юу юунаас чухал. Зоримог, шулуухан, хөгжөөнтэй зан чанарыг эрхэмлэ. Хүссэний дүнд л аливаа зүйл бүтдэг бөгөөд чин сэтгэлийн гуйлт болгон гүйцэлддэг билээ. Зүрх сэтгэл маань тэмүүлж буй тэр зүйлтэй бид адилхан болцгоохыг хичээдэг. Толгойгоо өргөж, эрүүгээ эгцэлж сэргэлэн цовоо байхыг хичээцгээ. Бидний хэн маань ч бурхан байх боломжтой билээ.
• Олонх хүмүүс анхааралтай сонсож чаддаггүй учраас аятай сэтгэгдэл төрүүлж чаддаггүй тухай хэлсэн байдаг. Тэд өөрийнхөө хэлэх ёстой зүйлийг бодоод өөрт нь ярьж байгаа зүйлийг огт сонсдоггүй. Нэрд гарсан олон хүн сайн ярьдаг хүнээс анхааралтай сонсдог хүнийг илүүд үздэг тухайгаа надад ярьцгаасан. Гэвч хүмүүст сонсох чадвар бусад чадвараас ховор тохиолддог бололтой.
• Дуртайяа хариулна байх гэж бодсон асуултыг л бусдаас асуух хэрэгтэй. Тэр ололт амжилтынхаа талаар ярих юм бол та түүнд нь урам хайрлаарай. Таны ярилцаж байгаа хүн танаас 100 дахин илүү өөрийнхөө ажил хэргийг сонирхож байгаа гэдгийг санагтун.

Амжилтын нууц

Хүн хүссэн зүйлээ авч, хүссэнээ хийж, хүслээрээ амьдарч чадна.  Энэ бол амьдрах ухааны нууц юм.


Бид бүгдээрээ нэг хүчинд захирагдаж амьдралын тодорхой хуулиудын тусламжтай амьдардаг. Та ертөнцийн хаа ч байсан ялгаагүй бидэнд нэг л хүч тусалж нөлөөлж байдаг. Энэ ганцхан хууль бол ТАТАХ ХҮЧНИЙ ХУУЛЬ юм.


Амьдралд чинь тохиолдсон юм бүхнийг та өөртөө татаж байдаг. Ухаан санаанд чинь болж байгаа юм бүхэн таньд татагдаж байдаг. Татах хүчний хуулийг хялбараар дүрслэе гэвэл соронзон юм. Татах хүчний хуулиар ижил төсөөтэй зүйлүүд өөр хоорондоо татагддаг. Хүн хамгийн гол нь бодлоо сайн барьж чухам юу хүсч байгаагаа ухаан санаандаа сайтар шингээж өгөх ёстой. Тэгж чадвал хорвоо ертөнцийн хамгийн хүчирхэг зүйл болох татах хүчний хуулийг хэрэгжүүлж эхэлнэ. Та өөрийгөө хэн гэж бодно тийм хүн болохоос гадна хүсээд байгаа бүх зүйлээ өөртөө татна. Бодол санаандаа шингээсэн зүйлийг гартаа атгана гэсэн үг.
Хүний бодол биелдэг. Хүний бодол тодорхой хэлбэлзэлтэй байдгийг хүмүүс мэддэггүй. Бодол бүр өөрийн хэлбэлзэлтэй байдаг. Нэг юмыг дахин дахин төсөөлж бодвол хэлбэлзэл ялгарч байдаг. Бодол өөр лүү чинь эргэж шугам татаж чаддаг соронзон дохиолол илгээдэг юм. Өөрийгөө чинээлэг амьдарч байна гэж төсөөлөхөд л биелнэ. Энэ хууль үргэлж биелдэг. Хэн ч бай хэзээ ч бай биелж л байдаг. Гэхдээ энд нэг хүндрэл бий. Ихэнхдээ хүмүүс битгий биелээсэй гэсэн юмаа л боддог. Тэгээд энэ нь дахин дахин биелэхэд гайхан гомдоллодог.


Та сайн муу ямар ч зүйлийн тухай бодсон хамаагүй хууль зөвхөн таны бодолд л хариулна. Татах хүчний хууль бол хүлцэнгүй хууль. Та ямар нэг зүйлийг сэтгэл зүрхнээсээ  хүсч тэр зүйл дээр бодол чинь төвлөрөхөд л татах хүчний хууль хүссэнийг чинь өгнө. Үргэлж. Харин битгий биелээсэй гэсэн зүйл дээр хамаг анхаарлаа төвлөрүүлбэл та үүнийг биелэхэд нь туслаж байна аа гэсэн үг. Хүсээгүй юм болгоныг чинь хууль анзаардаггүй. Ингээд тэр дахин дахин биелсээр байх болно. Хууль таны хүссэн хүсээгүйг ялгадаггүй.


Татах хүчний хууль таны бодсон бүхнийг батлан биелүүлдэг. Татах хүчний хууль үргэлж үйлчилж байдаг. Та итгэсэн ч итгээгүй ч бай, ойлгосон ч ойлгоогүй бай үргэлж ажиллаж байдаг юм. Бодох тусам үйлчилдэг. Бодол хөвөрч байгаа цагт татах хүчний хууль үргэлж мөнх ажиллаж л байдаг. Таны бодолтой яг ижилхэн. Хүн бодох бүртээ, нэг бодлоо удаан хугацааны турш бодох бүртээ бүтээн туурвих ажиллагааг явуулж байгаагаа мэдэхгүй байдаг. Тэрхүү бодлуудын чинь дундаас нэг нь зайлшгүй биелэх болно. Татах хүчний хуулиар таны хэлж эсвэл анхаарлаа төвлөрүүлсэн бүхэн биелж байдаг.


Тэгэхээр та энэ тэр таалагдахгүй байна гэж гомдолловол таалагдахгүй байгаа зүйлээ бий болгож байдаг. Татах хүчний хууль үргэлж ажилладаг. Битгий биелээсэй гэсэн зүйл дээрээ анхаарлаа төвлөрөхөө больж хүсэл мөрөөдөл дээрээ төвлөрвөл байдал өөрчлөгдөнө. Ямар нэг зүйл дээр сэтгэл хөдлөлөөрөө төвлөрвөл тэр чинь илүү хурдан биелнэ.


Өөрийнхөө хүсэж байгаа зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Эерэг бодол мэдрэмжтэй байснаар эерэг нөхцөл байдал эерэг зүйлсийг татна. Игээд та хамгийн их бодож байдаг зүйлээ өөртөө татаж авна.


Та хүмүүс, ажил, үйл явдлууд, эрүүл мэнд, эд баялаг бүхнийг өөртөө соронзон мэт татаж байдаг. Та бодсоноо өөртөө авдаг. Таны амьдрал бол таны толгойд болж байгаа зүйлсийн бодит биелэл юм.


Хүмүүс аугаа нууцуудыг ойлгож ирэхээрээ оюун бодолд байгаа сөрөг бодлуудаасаа айж эхэлдэг юм. Та бүхэн хоёр зүйлийг мэдэх хэрэгтэй.
1. Эерэг бодлууд сөрөг бодлуудаас хэдэн зуу дахин хүчтэй байдгийг орчин үеийн шинжлэх ухаан нотолчихсон.


2. Аз болж тодорхой хугацаа байдаг юм. Таны бодсон бүхэн тэр даруйдаа биелдэггүй. Тодорхой хугацаа таньд үйлчилж хүсч байгаа зүйлийнхээ тухай дахин тунгаан бодож сонголтоо өөрчлөхөд тусалдаг.
Гэсэн ч та бодлоосоо айлгүй бодлоо болгоомжтой сонгож байхыг таньд зөвлөе. Та амьдралынхаа аугаа мастерт бол баяр хөөр олж байх ёстой. Та бол өөрийн амьдралын бүтээгч нь юм.


Бид өөрсдийнхөө бодол бүрийг хянах боломжгүй. Аз болж илүү хялбар арга байдаг. Энэ бол бидний мэдрэмж. Мэдрэмжийнхээ ачаар бид бодож байгаа зүйлээ эргэн харах боломжтой. Бодлууд мэдрэмжийг бий болгодог. Сэтгэл хөдлөл бол юу татаж байгаа мэдрэхэд тусалдаг бидэнд өгсөн ер бусын бэлэг. Мэдрэмжийнхээ талаар сайн бод. Эерэг мэдрэмжийг баярлан хүлээж авснаар та өөртөө илүү их баяр баясгалан авчирдаг зүйлсийг өөртөө татна.


Мэдрэмж бидний зөв явж байгаа эсэхийг хэлдэг. Яг одоо таны сэтгэл таагүй байгаа бол хүссэн зүйлээсээ хазайжээ. Та шинэ өдрийг эхлэх хором бүрт татах хүчний хууль ажиллаж байдаг юм. Бидний бодож мэдэрч байгаа бүхэн бидний ирээдүйг бүтээдэг. Та санаа зовж айж байгаа бол бүхэл өдрийн турш эдгээр зүйлсийг өөртөө татаж байдаг. Өнөөдөр таны бодож мэдэрч байгаа бүхэн таны ирээдүйг бүтээдэг. Та мэдэрсэн тэрхүү зүйлээ л авна. Бодсон зүйлээ биш.


Хүмүүс өглөө сөрөг сэтгэгдэлтэй босвол тодорхой эргүүлгийг үүсгэнэ. Бүхэл өдөр ийм байдалтай өнгөрдөг. Мэдрэмжээ хянаснаар тэр өдрөө бүхэл амьдралаа өөрчлөх боломжтой гэдгийг бид мэддэггүй. Та сэрэхдээ өглөөг баяртайгаар угтахад л бүхэл өдөржингөө танаас сайхан мэдрэмж салахгүй. Та сэтгэл санаагаа өөрчлөхийг зөвшөөрөлгүй энэ мэдрэмжээ барьж чадвал татах хүчний хуулийн дагуу сайхан мэдрэмж төрүүлэх үйл явдал, нөхцөл байдал, хүмүүсийг татсаар л байх болно.


Та яг одооноос эхэлж эрүүл саруул мэдрэмжтэй болж болно. Та яг одоо өөдрөг сэтгэж эргэн тойронд чинь байгаа хайр дурлалыг мэдэрч эхлээрэй. Байхгүй ч гэсэн мэдэр. Тэгэхэд орчлон ертөнц танаас эгшиглэж байгаа аялгуут дуунд чинь хариулна. Орчлон ертөнц таны дотроос урсаж байгаа мэдрэмжинд хариу өгч биелүүлэх болно. Яагаад гэвэл энэ бол таны мэдрэмж. ТАНЫ БОДОЛ МЭДРЭМЖ ТАНЫ АМЬДРАЛЫГ БҮТЭЭДЭГ. Үргэлж ийм байх болно. Баталгаатай.
Амьдралд чинь юу ч тохиолдсон байсан гэсэн тэрийгээ өөрчилж засч болно. Амьдрах хугацаандаа хүн өөрийнхөө хувь тавиланг бүтээдэг. Сэтгэл уужуу сайхан байх нь чухал. Яагаад гэвэл энэ мэдрэмж орчлон ертөнцөд илгээх дохио болж сайн сайхан бүхэн өөрт чинь татагдана. Өөдрөг байх тусам л сэтгэлийг чинь улам сайхан болгож дээд аз жаргалтай амьдралд хөтлөн оруулдаг. Сэтгэлээр унасан үедээ сайхан зүйлсийн тухай бод. Энэ сайхан дүр зураг дээр төвлөр бусад бодлуудыг толгойндоо оруулахгүй хамаг сэтгэлээрээ энэ тухай бод. Ингэхэд л сэтгэл санаа чинь өөдрөг сайхан болохыг баталж байна.


Та энийг ойлгож бодол мэдрэмжээ удирдаж сурвал хүсэл мөрөөдлийнхөө бодит биелэлийг олж харна. Энэ бол таны эрх чөлөө. Энэ бол таны хүч чадал. Энэ үед л та өөрийнхөө амьдралыг ухамсартайгаар өөрчилж чаддаг хүн болно.


НУУЦЫГ ЯАЖ ХЭРЭГЛЭХ ВЭ?
Аладины шидэт дэнлүүний үлгэрийн бирдээр жишээ авч үзье. Бирд үргэлж нэг зүйлийг хэлдэг. ТАНЫ ТААЛЛААР БОЛЪЁ. Бүтээлч үйл ажиллагаа 3 шаттай байдаг.


1. Эхний шат бол АСУУХ. Орчлонд тушаалаа өг. Орчлонд юу хүсэж байгаагаа хэл. Тэгвэл орчлон бодолд чинь хариу өгнө. Та үнэндээ яг юу хүсдэг вэ? Тухтайхан суугаад цаасан дээр бүгдийг нь бич. Одоо цагт бичээрэй. Та захидлаа би маш талархаж байна гэж эхэлж болно. Тэгээд амьдралаа ямар байхыг хүсч байгаагаа бич. Бүх л салбарт. Та орчлонд захиалгаа өгөхөд л болно. Амархан байгаа биз дээ.


2. Хоёрдугаар шат бол ИТГЭЛ.Бүх юм таных болчихсон гэж итгэ. Үүнийг бат итгэл гэж болно. Үл үзэгдэх юманд итгэх (Таны тааллаар болог). Таньд аз жаргал бэлэглэхийн тулд орчлон ертөнц өөрчлөгдөж эхэлдэг. Таны хүссэн зүйл чинь таньд яаж орж ирэхийг та мэдэх албагүй. Та яаж гэдгийг нь мэдэхгүй ч хүсэл биелнэ. Арга зам нь өөрөө л гараад ирнэ. Хүссэн зүйл нь биелэхгүй болохоор бид ихэнхдээ хясаж сэтгэлээр унаж эхэлдэг. Тэгээд эргэлзэж эхэлдэг юм. Эргэлзээ үүсвэл сэтгэл гутрал үүсэх нь ойлгомжтой. Ийм мэдрэмж орж ирвэл боломж олголгүй бат итгэлээр өөрчлөөрэй. Хүссэн зүйл маань ойрхон байгааг би мэдэж байна. Би мэдэрч байна.


3. Хамгийн сүүлийн гуравдугаар шат бол ХҮЛЭЭЖ АВАХ. Хүссэн зүйлийнхээ тухай сайнаар бодож эхэл. Хүсэл чинь биелэхэд таньд ямар санагдах вэ тэрнийгээ мэдэр. Байгаа юм шиг мэдэр. Та энэ бүх хугацаанд өөдрөг сэтгэлтэй байх нь чухал. Аз жаргалаар бялхаж байх сэтгэл сайхан үед хүссэн зүйлийнхээ давтамжид хүрдэг юм. Энэ бол орчлон ертөнцийн мэдрэмж юм. Та оюундаа энэ бүтэх юм байна тэгж бодоод зүгээр л итгэж сэтгэл зүрхнээсээ мэдэрч чадаагүй бол амьдралдаа хүссэн зүйлээ бүтээх хүч чадал дутна. Тэрнийгээ одоо цагт мэдрэх ёстой байдаг юм.


Хүссэн зүйлээ яг одоо болж байгаа юм шиг мэдрэхэд туслах юм бүхнийг хийж үз. Тэгээд энэ мэдрэмжээ марталгүй санаж яв. Та хүсэлдээ ойртох бүхнээ хийсээр хүслээ биелэхэд туслана. Нэг л өдөр та сэрэхэд хүсэл чинь биелсэн байна. Эсвэл та хүслээ биелүүлэхэд туслах ямар нэгэн санаа бодож олж болох л юм. Тэгвэл илүү хялбар.


Та хэрэгтэй бүхнээ өөртөө татдаг болно. Өөрт чинь татагдсан бүхнийг сайтар хар. Та хүссэн зүйлээ төсөөлөн бодоход тэд таньд татагдаж та өөрөө ч татагдах болно. Хамгийн чухал нь бодит байдал таньтай хамт танаар дамжин биелдэг. Хууль ингэж л үйлчилдэг.


ХҮЧИРХЭГ АРГА
1. ТАЛАРХЛЫН НУУЦ.Одоо та ямар ч нөхцөлд байсан энэ бол таны бодит байдал. Та нөхцөл байдлаа өөрчлөхийг хүсэж байгаа бол эхлээд бодлоо өөрчлөх ёстой. Татах хүчний хууль таны бодлыг дуулгавартай биелүүлдэг. Өөрийгөө баярлуулаад үз. Мөнгөний чектэй болно гэж бод. Бидний одоогийн байдал бидний бодлуудын үр дүн юм.


Аугаа хүчирхэг арга бол ТАЛАРХАЛ юм. Талархаж явдаг зүйлүүдийнхээ тухай бич. Эндээс эхэл ингэснээр хүний эрч хүч нэмэгддэг юм. Зөв бодоход тусалдаг. Таньд үргэлж сайхан санагддаг тэрхүү зүйлүүдэд талархаж эхлээрэй. Талархал бол амьдралаас илүү ихийг авахад тусалдаг зам юм. Өглөө бүр сэрэхдээ баярлалаа гэж хэл. Гэхдээ зүгээр энэ тухай бодолгүй чин сэтгэлээсээ талархаж байгаа мэдрэх хэрэгтэй. Талархаж явдаг өөрийнхөө ямар нэгэн зүйл дээр анхаарлаа төвлөрүүл. Одоо байгаа юмандаа талархсаны дараа хүссэнээ удахгүй олж авна.


2. АУГАА ХҮЧИРХЭГ ТӨСӨӨЛӨН БОДОХЫН НУУЦ. Та төсөөлөн бодвол бодит болгоно. Та оюун бодолдоо төсөөлөн бодож чадсан бол бодит болгоно. Та төсөөлөн бодож тархиндаа тэр дүр зургийг байнга байлгаж байх юм бол эцсийн эцэст тэр чинь биелнэ. Зүгээр нэг төсөөлөн бодох биш мэдрэх хэрэгтэй. Баяр хөөр аз жаргалыг мэдэр. Яаж биелэх нь бидэнд хамаагүй тэрэнд итгэж барьж байх нь бидний гол асуудал. Аугаа нууцын хамгийн чухал зүйл бол сайхан мэдрэмжтэй байх.


Та юу хүсэж байгаагаа шийдээд энийг авна, энийг авах боломжтой гэдэгтээ итгэ. Тэгээд өдөр бүр хэдэн хором нүдээ аниад хүсч явдаг тэрхүү зүйлээ төсөөлөөд авчихсан байгаа мэт мэдэрч төсөөл. Ингэснийхээ дараа одоо таньд байгаа талархаж явдаг зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүл. Сэтгэлээсээ таларх. Баярла. Тэгээд хэвийн ажлаа хийж энэ хүслээ орчлонд тавьж илгээ. Орчлон ертөнц энийг биелүүлэх аргыг олно гэж итгэ.


3. ЭД БАЯЛГИЙН НУУЦ. Хүн юу төсөөлж чадна тэрэндээ л хүрнэ. Урам оруулах бодол орж ирвэл бодолдоо итгэж хөдлөх ёстой. Би ойрын 30 хоногийн дотор цалингаасаа гадна 30 000$-той болмоор байна. Мөнгө хэд ч байсан болно. Гол нь таньд боломжтой санагдах ёстой. Та юуны тухай бодож байна тэрнийгээ л татаж байдаг. Та өр ширний тухай бодсон бол өр ширийг л өөртөө татна.


Та төлөвлөгөө боловсруулж тэгээд чинээлэг амьдралын тухай бодолд хамаг анхаарлаа төвлөрүүл. Та өөрт чинь байхгүй зүйлсийн тухай, дутагдал гачигдлын тухай, гэр бүл найз нөхдийнхөө тухай өөртэйгээ байнга ярьж энийг ч авч чадахгүй байна тэрийг ч авч чадахгүй, боломж байхгүй гэж ярьсаар байгаад тэр чинь бодит амьдрал дээр үнэн болж хувирна. Яагаад гэвэл ингэж хэлж ярьснаар та өөрт хэрэгтэй бүхнээ өөрөөсөө түлхдэг.


Та эд баялаг чинээлэг амьдралыг хүсч байвал эд баялаг дээр л анхаарлаа төвлөрүүл. Мөнгө тогтмол амархан олддог юм байна аа гэж бодож болно. Эд баялаг бүтээхэд оюун бодол чухал байдаг. Таны бодлоос л бүх юм шалтгаална. Хэн ч болов амьдралаа өөрчлөх чадвартай мөнгөний тухай гүн гүнзгий ойлголтыг өөрчлөх боломжтой. Баяр хөөр амар амгалан дотоод мэдрэмжээ сайхан байлгасан цагт эд баялаг орж ирнэ.


4. ХАРЬЦААНЫ НУУЦ. Хайр сэтгэлийг бий болгохдоо нөгөө хүнээ биш өөрийгөө эхлээд ойлгож сурах хэрэгтэй. Та өөрөө өөрийгөө хайрлахгүй бол бусад хүмүүс юу гэж таныг хайрлах вэ дээ. Нууц буюу татах хүчний хууль бол таныг өөрөө өөрийгөө байгаагаар нь хайрлахыг сургаж байгаа юм. Та л өөрөө өөрийгөө өөрчилнө. Өөрийгөө өөрчлөн цаг гаргаж амьдралаа аз жаргал цалгитал дүүргэ. Тэгээд цалгисан аз жаргалаасаа бусадтай хуваалц. Өөрийгөө эрүүл саруулаар дүүргэж хүндэлж яв. Өөртөө хайртай болсноор та бусад хүмүүст хайртай болно. Бусадтай харьцахдаа тэдний дургүй хүргэсэн зүйлийг нь биш сайхан бүхнийг нь олж харах нь чухал.


5. ЭРҮҮЛ МЭНДИЙН НУУЦ. Эрүүл сайхан бодлууд эрүүл бие махбодийг бий болгодог. Та өөрийнхөө амьдралыг өөрчилж өөрийгөө эмчилж чадна. Хүн юу бодно тийм л болно. Эсэргүүцэх тусам улам ихэснэ. Та хүсэхгүй байгаа зүйлээ биш хүсэж байгаа зүйлээ бодож яв. Анхаарал хандуулсан бүхэнд эрч хүч ирдэг. Хорвоо ертөнц эргэн тойрныхоо хүмүүсийг та өөрчилж чадахгүй. Та зөвхөн энэ аугаа ертөнцийн сайн сайхныг нь авч энэ ертөнц дээр жаргаж явах ёстой юм. Хүн бүхэн хүссэнээ авах боломжтой.


НУУЦЫГ АМЬДРАЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ
Дотоод баяр хөөр бол амжилтанд хүрэх түлхүүр юм. Өөрийн дуртай зүйлээ байнга хийн баяр хөөртэй байх үедээ хүслээ бод. Сэтгэлд нийцсэн сайхан зүйлээ олж ав. Та бол аугаа хүн. Таньд ер бусын хүч, ер бусын зүйл байгаа. Амьдралд чинь юу ч тохиолдож байсан хамаагүй, та залуу эсвэл хөгшин байсан ч хамаагүй зөв сэтгэн бодож эхлэх тэр мөчид таны дотор байгаа, үргэлж байсан дэлхий ертөнц рүү аугаа том хүч ундран гарч ирнэ. Тэр хүч амьдралыг чинь өөрчилж, таныг хооллож хувцаслан, таныг удирдан чиглүүлж, таныг хамгаалах болно.

Чингис хааны үлдээсэн менежментийн сургамж /гадны нүдээр/

 Бидний мэддэг юм шиг мөртлөө мэддэгүй тэр зүйлийн талаар энэ нийтлэлд өгүүлэх болно.


Jack Weatherford гэдэг зохиолч Genghis Khan and the Making of the Modern World номондоо Чингис хааны талаархи түүхэн ойлголт /харгис хаан/-ыг өөрчилж, тэрээр ямар гайхамшигтай удирдагч, ухаалаг стратегич болон шинийг санаачлагч байсан талаас нь харуулсан байна. Lynch Ryan фирм /зөвлөгөө өгдөг/-ийн нэгэн ажилтан дээрх номыг уншаад өөрт нь төрсөн бодол, олж мэдсэн зүйл /менежментийн сургамж/-ээ дараах байдлаар илэрхийлсэн байна.
Чадвар, зүтгэлийг шагнах: Хаан уламжлалт эрх ямбаас ангид байж зөвхөн хамгийн чадварлаг, үнэнч дагалдагчаа өндөр хэргэм зэрэг, шан харамжаар урамшуулдаг байсан.
Хамгийн чухал зүйл бол сахилга бат: Сахилга бат, хянамгай байдлыг бүх дайчид болон удирдагчаас шаарддаг байсан. Овог аймгуудыг эвлэрэшгүй дайсагналд хүргэдэг эхнэр хулгайлах явдлыг дуусгавар болгосон. Байлдан дагуулалтын дараах олз омгыг сайтар бүртгэж бүгдэд тэгш хүртээдэг байсан.
Зохион байгуулалт, зохион байгуулалт, зохион байгуулалт: Хаан өөрийн их цэрэгт маш нарийн зохион байгуулалтын систем бодож олсон. 10 цэргээс бүрдэх үндсэн нэгж ангийг /аравт/ бий болгож энэ нь олон тооны зуут, мянгатуудыг бүрдүүлдэг байжээ. Цэргийн бүх хүрээ нь орон зайн хувьд адилхан зохион байгуулалтай байсан учир зарлагууд чиглэл асууж хугацаа алдалгүйгээр удирдагчийг хялбар олж мэдээ дамжуулдаг байсан байна.
Дайсан/өрсөлдөгчийнхөө давуу талыг сул тал болгон хувиргах: а\ Хэрэм, цайзтай хоттой байлдах үед Хаан гадна хэрмийн ойролцоо түүнээс өндөр модон хана босгодог байсан ба түүний цэргүүд хотын дотоод талыг харах улмаар дайсны зүрхэнд дэх айдас руу дайралт хийдэг байсан байна. б\ Хүнд дуулга бүхий армитай тулалдахдаа эхлээд айсан дүр үзүүлж зугтаж байгаад эсрэг талынхан цуцаад ирэх үед эргэн довтолж төвөггүй устгадаг байсан байна.
Ов мэх болон сэтгэл зүйг ашиглах: Магадгүй Хааны их цэрэг дайнд бэлтгэх, өрсөлдөгчөө айлгах зорилгоор сүрдэм дуу чимээ гаргах бэлтгэл хийдэг байсан байх. Мөн тэд олон түүдэг асааж дайсныхаа сэтгэл зүйд нөлөөлдөг байжээ. Зөвхөн дайсны удирдагчид хэрцгий гэсгээн зээрлүүлэлт үзүүлэх замаар бусдын айдсыг төрүүлэх, үлдсэн хүмүүст өөрийн талд нэгдэх, бууж өгөхийг санал болгодог байжээ.
Хурдтай байх: Хаан хэзээ ч явган зэрэг ашиглаж байгаагүй. Бүх дайчид нь морьтой байсан төдийгүй бүх хангамж /хүнс, зэвсэг бусад/-аа мориндоо авч явдаг байсан. Иймээс тэдэнд урт ачааны цуваа хэрэггүй байсан байх нь. Усны хэрэгцээг багасгах зорилгоор тэд өвлийн улиралд элсэн цөлийг туулдаг байсан байна. Монгол дайчид төмөр бус ширэн хуяг дуулга өмөсдөг байсан тул дайснаасаа илүү хурдан, хөдөлгөөнтэй байсан байна.
Шинэ технологийг өөрийн болгох: Алс дорнод болон баруунаас олзлогдсон чадварлаг дархан, инженер, бичээчдийг өөрийн эгнээнд нэгтэж, шилдэг технологийг өөрийн болгож нутагшуулдаг байсан.
Өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байх мөн бусдын сүсэг бишрэлийг хүндэтгэх: Түүхэн удирдагчид дундаас ялгарах бас нэг онцгой зүйл бол Хаан бүх шашинд тэвчээртэй ханддаг байсан. 


Шигтгээ: Өнгөрсөн 3 сард The Leadership Secrets of Genghis Khan нэртэй шинэ ном гадаад зах дээр худалдаанд гарсан байна. 

Сансрын холбооны VSAT систем

Written By buzz lightyear on Saturday, May 12, 2012 | 9:17 AM

Very Small Aperture Terminal- хамгийн бага хэмжээтэй төгсгөлийн төхөөрөмж буюу VSAT систем нь тоон технологи бүхий сансрын холбооны систем юм, Энэ систем нь хуучин ашиглагдаж ирсэн сансрын холбооны системтэй ижил зарчимтай зөвхөн жижиг газрын станц ашигладагаараа онцлогтой. VSAT систем гарч ирснээр газрын станцыг дурын газар шилжүүлэн байрлуулах боломжтой,төхөөрөмжийн овор хэмжээ бага,үнэ өртөг бага,бүх төрлийн мэдээллийг дамжуулах боломжтой зэрэг олон давуу тал гарч сансрын холбооны системийн хувьд нэг эргэлт гарсан гэж үздэг. C болон Ku цараанд голчлон ажилладаг.

VSAT-н сүлжээг :

- цэгээс цэгт буюу тор хэлбэрийн сүлжээ

Газрын станцууд хиймэл дагуулаар дамжин шууд өөр хоорондоо холбогдох учраас төхөөрөмжийн чадал,антенны овор хэмжээ нь станц бүрийн хувьд өөр хоорондоо холбогдоход хүрэлцэхүйц байх ёстой.Эдийн засгийн хувьд харьцангуй үнэтэй сүлжээ.

- цэгээс олон цэгт буюу од хэлбэрийн сүлжээ

Энэ сүлжээний хувьд станцууд төв газрын станцаар дамжин өөр хоорондоо холбогдоно. Төв станц нь үнэ өртөг ихтэй бусад нь овор хэмжээ бага жижиг станц байх боломжтой. Нэг хиймэл дагуулаар дамжуулан хэд хэдэн газрынстанц хоорондоо холбогдох ыг олон цэгийн хүртэмжит систем гэдэг ба энэ нь дотроо хэд хэдэн хэлбэрээр хэрэгжинэ.

- FDMA / давтамжийн хуваалттай олон цэгийн хүртэмжит/

Станцууд нэг хугацаанд өөр өөр зөөгч ашиглан хиймэл дагуул руу дохио дамжуулан энэ зарчмаар хүлээн авна. Энэ системийн хувьд синхрончлол үл хэрэглэх учир төхөөрөмж нь хялбар ,үнэ хямд, аналог,тоон системд хоёуланд ашиглах боломжтой зэрэг давуу талтай боловч транспондерийн зурвас ашиглалт хангалтгүй.

- TDMA / хугацааны хуваалттай олон цэгийн хүртэмжит/

Газрын станцууд ижил давтамж ашиглан өөр өөр хугацаанд дагуул руу дохио дамжуулан мөн энэ зарчмаар хүлээн авна.Зөвхөн тоон системд ашиглагдана. Хугацааны тухайн агшинд хиймэл дагуулын транспондерийг аль нэг станц эзэмшинэ..Дараагийн хугацаанд өөр станц гэх мэт дохио хугацааны хувьд хуваарилагдан дамжигдана.. Синхрончлол заадал шаардагддаг.Учир нь аль станц эхэлж дохио дамжуулах,дамжуулах дохио нь ямар хугацаа шаардах, дараагийн станц хэдийд дохио дамжуулах зэргийг удирдлагын ерөнхий нэг станцаас хянах шаардлагатай байдаг.Транспондерийн зурвас ашиглалт сайн,станцуудын тоог олшруулах ,бүх төрлийн тоон мэдээллийг дамжуулах боломжтой зэрэг давуу талтай.

Дагуулын транспондерийг ашиглах байдлаар нь:

- DAMA/ хэрэгцээнээс хамаарсан олон хүртэмжтэй-Demand Assignment Muitiple Access/

Хиймэл дагуул дээрх тодорхой нэг зурвасыг бүх станцууд эзэмших боломжтой. Өөрөөр хэлбэл шаардлагатай хэрэглэгч нь тухайн агшинд тэр зөөгчийг ашиглана.Энэ системийн давуу тал нь хиймэл дагуулын транспондерийн зурвасыг өндөр өгөөжтэй ашиглах боломж олгодог.

- PAMA / Урдчилан тохиролцсон олон хүртэмжтэй-Preassignment Multiple Access/

Хиймэл дагуул дээрх тодорхой нэг зурвасыг бүх хугацааны турш тухайн хэрэглэгч ашигласан эсэх нь хамаагүй тогтмол эзэмшдэг. DAMA болон PAMA системийг FDMA,TDMA системүүдтэй хослуулан ашиглах замаар транспондерийн зурвас ашиглалтыг сайжруулна.
 
Support :
Copyright © 2011. iFriends - Aмжилтын төлөө хамтдаа - All Rights Reserved

Proudly powered by Blogger